
Энэ жилийн спортын шилдгүүдийн шалгаруулалтад 27 тамирчин, 4 баг, 10 дасгалжуулагчийг нэр дэвшсэн бөгөөд тэдгээрээс Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ажлын хэсэг шилдэг долоон тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагчийн нэрсийг урьдчилан зарласан билээ.
Бусдыгаа хошуучилж эхний гуравт шалгарсан тамирчин болон “Бөртэ чоно”-ын эзэн, шилдгийн шилдэг дасгалжуулагчийн нэрс өнөөдөр тодорхой болно.