
Долоо дахь удаагийн "Богдхан хайрханы хишиг" барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Ж.Амартүвшин, Н.Батсуурь, улсын начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Д.Цогзолдорж, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд барилдлаа.
Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат "Ихбогд" дэвжээний бөх улсын начин Ж.Чулуунбат нар шалгаран үлдсэн юм.
Сэтгэгдэл (1)