
Ю.Цэдэнбал нь Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхэд өөрийн ухамсарт бүх амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан хүн байв. Тухайлбал хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч,спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдаж, Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болгосон гэхчилэн тоочоод баршгүй.
Н.Анар
Сэтгэгдэл (2)