
ОУХМ Б.Сугаржаргал бүстэй барилдааны төрөлд дэлхийн аварга боллоо. Тодруулбал энэ сарын 19-22-ны хүртэл Беларусийн нийслэл Минск хотноо зохион байгуулагдсан бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Женко” клубийн тамирчин, ОУХМ Б.Сугаржаргал +100 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр өнгөрсөн оны улсын наадмаар начин цол хүртэж байсан туршлагатай бөгөөд сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр бүтэн нэг жил барилдах эрхээ хасуулаад байсан юм.