БШУЯ-ны санхүүжилтээр ХААИС-д байгуулагдсан "Хатан туул" оюутан театр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан болон МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа тэргүүтэй ХААИС-ийг төгсөгч уран бүтээлчид оролцсон юм. Тус театр нь оюутны хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд орчин үеийн техник технологийн бүхий л шаардлагыг хангажээ.

Н.Анар