
Харин “Бөртэ Чоно”-ын аман хүзүүнд Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Уранцэцэгийн Мөнх-Эрдэнэ орсон юм. Түүнчлэн гуравдугаар байранд Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Соронзонболдын Батцэцэг оржээ.
Оны шилдэг тамирчдын 4-10 дугаар байрыг дараахь тамирчид эзэлсэн.
4. Дашдаваагийн Амартүвшин /Жүдо бөх/
ДАШТ-ий мөнгөн медальт.
5. Ганзоригийн Мандахнаран /Чөлөөт бөх/
ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт
6. Очирбатын Насанбурмаа /Чөлөөт бөх/
ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга.
7. Бат-Очирын Сэр-Од /Хөнгөн атлетик/
Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт.
8. Эрдэнэчимэгийн Сумъяа /Чөлөөт бөх/
Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий мөнгөн медальт.
9. Гунаажавын Эрхэмбаяр /Үндэсний бөх/
Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн.
10. Готовдоржийн Өсөхбаяр /Уулын спорт/
Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд хөл тавьсан анхны монгол хүн.