
Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит шигшмэл 128 бөх өрсөлдөн, түрүү бөх ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын эзэн болдог уламжлалтай. Бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм. Ингээд та бүхэнд Үндэсний бөхийн холбооноос гаргасан чансаа өндөр 15 бөхийн нэрсийг хүргэж байна.
1. Ч.Санжаадамба - Улсын заан
2. Б.Гончигдамба - Улсын заан
3. Ц.Содномдорж - Улсын харцага
4. Г.Эрхэмбаяр - Улсын аварга
5. Н.Батсуурь - Улсын харцага
6. Б.Батмөнх - Улсын заан
7. П.Бүрэнтөгс - Улсын арслан
8. Т.Өсөх-Ирээдүй – Улсын харцага
9. Б.Пүрэвсайхан - Улсын начин
10. Р.Пүрэвдагва - Улсын начин
11. Э.Оюунболд - Улсын харцага
12. С.Мөнхбат - Улсын аварга
13. Х.Мөнхбаатар - Улсын арслан
14. Э.Энхбат - Улсын начин
15. Л.Цэрэнтогтох - Улсын начин
А.Анар