Энэ онд хүний амь насыг хороосон, хардалтын улмаас нэгнээ хөнөөсөн хэргүүд зонхилох хувийг эзэлж байгаа гэхэд хэлсдэхгүй юм. Тэгвэл энэ онд гарсан хамгийн ноцтой, дуулиантай хэргүүдийг тоймлон хүргэж байна.1. Нэг гэр бүлийн зургаан гишүүнийг шөнийн 03.00 цагийн орчимд унтаж байхад нь бензин асгаж амьдаар нь шатаасан хүний санаанд оромгүй хэрэг гарсан. Энэ хэргийн тухайн айлын хүргэн нь үйлдсэн нь бүр жигшмээр. Тэд бүгд 60-95 хувийн түлэгдэлтэйгээр ээлж, ээлжээрээ хорвоог орхисон. Харин гэр бүлийн зургаан хүний аминд хүрсэн Л.Наранбаатарт 25 жилийн хорих ял оноосон юм.
2. Үүний дараахан Дархан-Уул аймагт бас нэгэн аймшигт хэрэг гарсан. Найздаа өс санасан этгээд шөнийн цагаар гэрт нь орж 25 настай найзынхаа амийг хөнөөгөөд зогсохгүй хоёр дүүг нь хороосон байдаг. Мөн нас өндөр ээжийнх нь толгойн тус газар зогсон ч азаар нь ээжийнх нь амь нас аюулгүй өнгөрсөн. Гэвч гурван хүний аминд хүрсэн этгээд өөрийнхөө амийг ч егүүтгэсэн юм.3. Говьсүмбэр аймагт эхнэрийгээ багажаар зодож хөнөөгөөд, цогцосыг нь нуун дарагдуулж хоёр хоносон хэрэг гарсан. 20-иод жил ханилсан эхнэрийгээ гаражинд зодож хөнөөгөөд, хоёр хүүхдэдээ хэлэлгүй хоёр хоносон байдаг. Улмаар том хүү нь ээжийнхээ цогцсыг олсоноор цагдаад мэдэгдсэн. Харин ялаа эдлэхээр шоронд орсон эцэг нь өмдөөрөө хоолойгоо боомжил амиа егүүтгэсэн байдаг.
4. Налайх дүүргийн II хороо, “Mustang” баарны гадна зургаан удаа буудуулж нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийг өмнө нь ял эдэлж байсан, өдгөө"SUN TOWN" баарны захирал хийдэг нэгэний хүүхэд А.Мэндбаяр гэгч үйлдсэн байдаг. Тэрбээр өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд шүүхээр хэргийг хэлдэлцээгүй байгаа.
5. Хардалтын улмаас нэг мэргэжлийн найз нөхөд нэгнийхээ аминд хүрсэн аймшигтай хэрэг энэ онд гарсан. Тодруулбал, татварын байцаагч эмэгтэйг 75 хутгалж хөнөөсөн хэрэг олныг цочирдуулсан. Улмаар хүний аминд хүрсэн татварын байцаагч эмэгтэй Ц.Туяа нь 22 жилийн ял авсан.
6. “Дижитал” хамтлагийн ахлагч байсан Ш.Баавар хар тамхины хэргээр “аавын хаалга” татсан. Тэгвэл энэ үеэр Ш.Баавар цагдан хорих төвийн өрөөнд шатсан нь нэг хэсэгтээ л шуугиан дэгдээж байсан. Тэрбээр өдгөө Солонгос улсад арьс нөхүүлэх эмчилгээнд орж байгаа билээ.7. Гурван настай охиныхоо толгойг тасалсан хэрцгий хэргийн талаар цухас дурдахгүй байхын аргагүй. Яахын аргагүй энэ оны дуулиант хэргийн нэг бол гурван настай охин эхийнхээ гарт амиа алдсан явдал байсан. Түүний эх нь хүүхдээ өвлийн хүйтэнд шалдан нүцгэн авч гарч заазуурдсаар толгойг нь тасалсан байдаг. Өдгөө тэрбээр хоригдож байгаа ч шүүх эмнэлгийнхэн бараг л сэтгэцийн өвчтэй хэмээн оношлоод байгаа.
8. МИАТ-ын хэрэг өдгөө зарим нь хэрэгсэхгүй болж,” хэрэг биш” болж хувирахаа шахсан ч тухайн үед яахын аргагүй сенсаац болж байсан. Маш том авлига, хээл хахуулийн хэрэгт олон арван хүн татагдаж байсан. Гэвч удаан хугацаанд үргэлжилсэн мөрдөн байцаалт, шүүхийн хариу их л эргэлзээтэй гарсан гэж зарим хүмүүс үзэж байгаа.
9. Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 109 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. 10. Цэрэгт зүү залгиулсан хэрэг нэлээн шуугиан дэгдээсэн. Учир нь цэргийн албанд томилогдсон хүүг нь дэслэгч Б.Баатар гэгч дарамталж, зүү залгиуллаа хэмээн бөөн асуудал болсон. Энэ байдлаас болж Зэвсэгт хүчнийхний чих ч нэлээд халууцсан. Тэгвэл өдгөө шахалтаар зүү залгисан гэх хүү хүн гүтгэсэн удаа дараагийн үйлдлээр өөр дээрээ хэрэг үүсгүүлээд явж байна.
11. Эхнэрээ таван жилийн өмнө хөнөөгөөд цогцосыг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Да хүрээ захын ойролцоо авчирч булсан хэрэг олныг цочирдуулсан. Хамгийн хачирхалтай нь эхнэрээ булсан газарт нь хашаа барьж, айл амьдрах болсон байна. Гэтэл “алуурчин” этгээд эхнэрийнхээ цогцосыг нуусан хашааны айлаас хулгай хийж байгаад баригдаж өмнөх хэргээ ч илчилсэн байдаг.
12. Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн бас нэгэн хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Эрдэнэбаатар гэх этгээд эхнэрээ хазаар, ногтоор ташуурдаж хэрцгийгээр хөнөөжээ. Талийгаач гурван хүүхдийн ээж юм байна. Нөхөр нь суусан цагаасаа хойш байнга зодож, хардаж сэрддэг байсан ч хүүхдүүдээ бодож тэвчсээр эцэст нь алтан амиа алджээ. Улмаар Булган аймгийн шүүхээс эхнэрийнхээ амийг хөнөөсөн түүнд 18 жилийн ял оноосон байдаг.
13. “Алтай хүдэр" ХХК-нд хүний амь нас эрдэх байдал хэрээс хэтэрсэн. Энэ газар амиа алдсан залуучуудын тоо арав хол давсан. Хамгийн сүүлд л гэхэд Э.Эрдэнэ-Очир гэх залуу амиа алдсан. Тэрбээр баяжуулах 5-р үйлдвэрийн 6-р конвейрийн хөтлөгдөгч барбан, тууз лентийн завсар баруун гар нь алга, тохой хэсгээрээ хавчуулагдан хугарсан, толгой нь мөн хамгаалалтын малгайны хамт хавчуулагдаж бяцарсан байдалтайгаар нас барсан юм.14. Энэ оны наймдугаар сард Завхан аймгийн Улиастай сумын төвд хүн амины ноцтой хэрэг гарсан юм. Тодруулбал хурандаа Д.Буянжаргал нь Завхан аймгийн Улиастай сумын төвд байрлах “Уран байгаль” зочид буудалд хардалтын улмаас өмгөөлөгч Н.Болорчулууны хэвлий тус газар цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн.
15. ШШГЕГ-ын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Тодруулбал, шүүхээс эхнэр, нөхөр хоёрын салалтыг баталгаажуулж нөхрийг нь хүүхдийн тэтгэлгийн мөнгө, тодорхой хэмжээний толгой мал өг гэсэн байдаг. Тэгвэл дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэгч маань нэхэмжлэлийг хүргэж, ажил үүргээ гүйцэтгэж яваад Б.Эрдэнэсүх гэгч этгээдийн гарт амиа алдсан. Б.Эрдэнэсүх нь тухайн өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн аминд хүрээд зогсохгүй эхнэрийнхээ ахыг ч хөнөөгөөд, өөрийнхөө амийг егүүтгэсэн юм.
16. Гурван жилийн турш дунд сургуулийн багш эмэгтэй нас барсан ахынхаа хүүг амбаартаа хорьж, хоолны үлдэгдлээр тэжээж байсан гэх санаанд багтаж, ойнд буумгүй хэрэг хэдэн сарын өмнө Хөвсгөл аймагт илчлэгдсэн юм. 16 настай хүүг гурван жилийн турш хорьж, тарчлаасан үнэн түүх даанч элэг эмтлэм.
17. Таван настай хүүгээ заазуурдсан хэрэг. Эл хүүгийн аав удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодож дарамталдаг байсан гэх. Удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны хариуцлага авч байсан энэ нөхрийн булай хоёр настай хүүхдээ алахаар завдаж, таван настай хүүхдээ заазуурдсаны дараа илчлэгдсэн.
18. Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан “Гал үндэстэн холбоо”- ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ц.Мөнхбаярын хэрэг бол энэ оны яахын аргагүй дуулиант хэрэг. Тэрбээр бусад нөхдийн хамт төрийн ордонруу зэвсэглэн орж, олон нийтийн газруудад гар гранат зэргийг тавьсан байдаг.19. Яг үүнтэй адил албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаа амиа алдсан хэрэг Ховд аймагт гарсан. Цагдаагийн дэд ахлагч Д.Төмөрчөдөр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гэмт этгээдүүдэд буудуулан нас барсан. Зэвсэглэж цагдаагийн аминд хүрсэн этгээдүүд Казак хүмүүс байсан ба өдгөө ялаа авцгаасан билээ.
20. Их аварга Д.Дагвадоржтой холбоотой зодооны хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Тэрбээр "Петровис" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй муудалцаж гар зөрүүлсэн. Улмаар өөрөө өргөдөл гомдлоо цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа. Өмнө нь Д.Дагвадорж аварга байнга хүн зодлоо гэж сонсогддог байсан бол энэ удаад зодууллаа гэсэн нь хүмүүсийн сонирхолыг татаж байгаа юм.
21.Есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр
хорооны иргэн 36 настай эрэгтэй Б цагдаагийн байгууллагад “УИХ-ын гишүүн
Н.Номтойбаяр намайг хутгаллаа” гэсэн мэдээллийг өгч, гомдол гаргасан
билээ. Улмаар Н.Номтойбаяр гишүүн "Мунзуй" Г.Нямдоржид гомдол гаргаснаар
энэ хэрэг эхэлсэн юм. Өдгөө Н.Номтойбаяр, Г.Нямдорж хоёрт яллах дүгнэлт үйлдүүлсэн.22. Өнгөрсөн сарын 25-нд таксины жолоочийн гүрээнд хутгалан хүнд гэмтээж хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан. Тухайн үед хохирогч ГССҮТ- хүргэгдэн ирсэн ч анхны тусламж авч чадалгүй байсаар долоон цагийн дараа хагалгаа хийсэн ч шархаа даалгүй нас барсан.
23.Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалтын дарга асан Ч.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглах замаар 17 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж буй. Энэ хэрэгт Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Н.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн аав, хүү, эхнэр нууц амрагийнх нь данснаас их хэмжээний мөнгө илэрснийг хууль хяналтынхан баримтаар тогтоосон гэдэг.
24. 21 настай бүсгүйн үхлийн талаарх яриа одоо ч намжаагүй байна. Г.Алтанхүү гэх найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан эл бүсгүйг 48 цагийн турш зодож, тамалсан гэдэг. Улмаар шүүх эмнэлэгт хүргэгдэхэд хамаг эрхтэн нь няцарч, харахын аргагүй болсон байсан гэлцдэг. Шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа ч эмч нарын үзэж буйгаар Г.Алтанхүү сэтгэцийн өвчтэй байх магадлалтай аж. Хэрэв тэрбээр сэтгэцийн өвчтэй бол шоронд бус эмнэлэгт ялаа эдэлж таарах юм.24tsag.mn




















































Сэтгэгдэл (8)