Замын цагдаагийн газарт өчигдөр 356 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны таван хүүхэд бүртгэгджээ.Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв замд “Toyota Land-Criuser” маркийн автомашины жолооч Б нь “Nord Benz” маркийн автомашины араас мөргөж жолооч Б нас барсан хэрэг гарсан байна. Мөн СБДүүрэг Долоон буудлын зам, 17-р сургуулийн гэрэл дохиотой уулзварт “Hyundai Verna” гэх автомашины жолооч нь явган зорчигч 17 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ. Түүнчлэн, БЗДүүрэг Цайз захын уулзварын зүүн замд “Hyundai Target” маркийн автомашины жолооч нь “Toyota Opa”, “Toyota Estima” маркийн автомашинуудтай тус тус мөргөлдөж ослын газрыг орхин явсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































