
Энэ сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Буянт-Ухаа дахь салбарт Монгол-Солонгосын хамтсарсан төрийн өмчит “Мон-Сам” компаний захирал гэгч нь АНУ-аас оруулж ирсэн зургаан ширхэг иж бүрэн компьютерийн гаалийн татварыг төлөлгүй улсын хилээр оруулахыг завдаж, албан үүргээ гүйцэтгэж явсан гаалийн ажилтнуудыг элдвээр заналхийлж доромжлон, дайрч давшилсан ёс бус үйлдэл гаргажээ.
Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж, бусдад хууль ёсны шаардлага тавьсаны төлөө зохисгүй авир гарган, хэл амаар доромжилж тэр ч бүү хэл бие эрхтэнд нь халдан гэмтэл учруулсан дээрх үйлдлүүд дүрс бичлэгээр баталгаажсан бөгөөд ийм байдал удаа дараа давтагдаж байгааг харгалзан Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо мэдэгдэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/