
Уг үлгэрийн драм бүхэлдээ үлгэрийн ид шидийн ертөнцөд өрнөх бөгөөд одод хэн нэгний төлөө асаж унтарч байдаг. Хүмүүс од шиг бусдад гэрэл гэгээ түгээж амьдрахын утга учрыг бяцхан үзэгчдэд толилуулах юм байна.
Жүжгийг МУХТ-ын найруулагч Соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа найруулж, хөгжмийн зохиолчоор Хоовон хэмээн нэрийддэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, хөгжимчин Г.Энхбаяр бичиж, МУХТ-ын нийт уран бүтээлчид оролцсон томхон хэмжээний уран бүтээл болж байгаа аж.
Нээлт 15.00 цагаас бөгөөд цаашид ирэх оны нэгдүгээр сарын 1-ийг дуустал өдөр бүр 15.00 цагт тоглогдох юм байна.
Нээлт 15.00 цагаас бөгөөд цаашид ирэх оны нэгдүгээр сарын 1-ийг дуустал өдөр бүр 15.00 цагт тоглогдох юм байна.
А.Анар