
Хүн тээвэрлэхээ “Хэр ачив?” гэж ярьдаг нийтийн тээвэрт муу сөрөг талаас гадна сайн зүйлс, үр ашиг өчнөөн байна. Насаараа нойтойн сормуустай үрийн заяа хүлээсэн бүсгүй автобусанд чихэлдэж байгаад жирэмсэлж, манхайсан цагаан хүүтэй болоод жаргаж сууна. Утаан дунд алхахаар уушиг нь муудах гээд байсан тарган хүн автобусанд өглөө, оройдоо шахуулсаар өөх харвингаасаа салж, эрүүл саруул болчихсон байна. Аливаа муу юм ерөнхийдөө сайн гэж үнэн шүү дээ. Автобусны явуут дунд үсрэн буух, харайн суух, мөсөн дээр зүүгдэн чирэгдэх маягаар эмнэг адуутай ноцолдох мэт булчин шөрмөс ч зангирна.
Мэдээний үргэлжлэлийг эндээс