
Налайх дүүрэгт өнгөрсөн сард нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг Прокурорт шилжүүлсэн байна. Тиймээс эл хэргийг Прокурор хянаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/