
ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал 2013 оны наймдугаар сарын 2-ны өдөр 21 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан нэг удаа хий буудаж худалдагч Ө.Октябрыг айлган сүрдүүлж орлогын 440.000 төгрөг дээрэмдсэн. Тэгвэл 2013 оны наймдугаар сарын 27-ны өдөр дахин 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний Дөт” хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан 2 удаа буудаж худалдагч Ө.Батцэнгэл, Ц.Үүрийнгэгээ нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан, 2013 оны есдүгээр сарын 9-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан худалдагч Э.Туул, Нямсүрэн нарыг айлган сүрдүүлж орлогын 606.300 төгрөг дээрэмдсэн, 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан 2 удаа буудаж худалдагч Т.Доржсүмбэ, Э.Туул нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан үйлдэл гаргаж үйлдэл дээрээ баригдсан юм.
Тэгвэл Ч.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг Прокуророос шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Түүнийг дөрвөн удаагийн үйлдлээр бусдыг айлган сүрдүүлж дээрэмдсэн гэдгийг шүүхээс тогтоож 5.1 жилийн ял оноосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/