"Хадгаламж" банкны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Доржханд болон бусад банкны ажилчдад холбогдох "банкны хууль тогтоомж зөрчиж нийт 709 сая төгрөгний хохирол учруулсан" хэргийг шүүхэд шилжүүлжээ.Тодруулбал, Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар нь бүлэглэн шунахайн зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм журам зааврыг зөрчин 2008.12 сараас 2010.09.22-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч завшиж үрэгдүүлэн 709,339,805,18 төгрөгний хохирол учруулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)