"Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх нарт холбогдох хэрэг харьяалалын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэн талаар дөнгөж сая Нийслэлийн Прокуророос мэдээллээ. Мөн энэ үеэр Н.Хүрэлсүхийн хэрэгт нэлээд олон хүн холбогдож шүүхэд шилжсэнийг тэд онцлов.“Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ний дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ний дансаар, 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “ Тара “ ХХК-ний дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ний дансаар гаргаж төсвийнхөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж , 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)