
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг нь өвчний хуурамч түүх бичиж даатгалын сангаас 4,359,300 төгрөгний санхүүжилт авч даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл С.Тунгалагт холбогдох хэргийг энэ сарын 5-нд шүүхэд харьяалалын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/