
Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэбатад холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр тус аймгийн нэр бүхий 35 төрийн байгууллагуудын халаалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн өөрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад 837.328.602 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан юм. Мөн 2011 онд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 38.873156 төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг бэлэглэлийн гэрээ хийж 100 сая төгрөгөөр худалдан авч зах зээлийн дунджаас дээгүүр үнээр барилга худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан, улсад 100 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)