“Эрдэнэс Тавантолгой” компанийн БНХАУ-ын төрийн мэдлийн гэх “Чалко” компанитай байгуулсан гэрээг хууль хяналтынхан шалгаж, улмаар үүнтэй холбоотой МИАТ-ийн хэрэгт холбогдоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Энэбиш нарыг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа.Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “АТГ-т Д.Сугарыг шалгуулаагүй, Б.Энэбишийг шалгаж байгаа” гэж мэдээлж байсан юм.
Тиймээс энэ талаар Нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад ""Эрдэнэс таван толгой"-н удирдлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл ташаа юм. Энэ хэрэг бол түдгэлзээтэй байгаа. Учир нь зарим хүмүүс хилээр гарчихсан, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах боломжгүй учир түдгэлзүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Б.Энэбиш өөрөө гадагшаа гарчихсан байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































