зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол үндэстнийг хагалан бутаргасан Иван Яковлевич Коростовецийн хөшөөг төсвийн 84 сая төгрөгөөр босгох нь шударга явдал уу?

2013-12-26
0
ЖИРГЭХ
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр хоёр хөшөө шинээр барихаар шийдвэрлэснийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн газрын орлогч дарга Э.Анар мэдээлэв.
    хөшөөНийслэлийн ИТХ-ын шийдвэрээр хоёр хөшөө шинээр барихаар шийдвэрлэснийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн газрын орлогч дарга Э.Анар мэдээлэв. Түүний тайлбараар бол нэг нь VIII Богд Жавзандамба хутагтын хөшөө нөгөөх нь Оросын бүрэн эрхт төлөөлөгч, сайд Иван Яковлевич Коростовецийнх гэнэ. Богдын хөшөөг Тусгаар тогтнолын талбайд барих бол Иван Яковлевич Коростовецийн хөшөөг Баянзүрх дүүрэгт босгох аж. Энэ хоёр эрхэм хоёулаа гадаад хүн. Бас хоёулаа Монголын тусгаар тогтнолын асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг байжээ. Олон түмэн Богдыг сайн мэднэ.

    Харин Монголын тусгаар тогтнолыг устгах гэж хичээж, Монголын олон эх оронч хөвгүүдийг хороож, Монгол угсаатныг таллан хуваасан гэх Иван Яковлевич Коростовецийн хөшөөг яахаараа Монгол нутагт босгох гэж байна вэ? гэсэн асуулт ихээхэн анхаарал татаж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү хөшөөг барихыг Монголын Шинжлэх ухааны академи, түүхчид эсэргүүцжээ. Гэвч ард түмнийхээ саналыг сонсоно гэдэг НИТХ дахь АН-ын бүлэг олонхиороо дэмжсэн байна.

Иван Яковлевич Коростовеци гэж хэн бэ? Оросын мэдээлэгч

    Энэ эрхэм Бээжин дэх Францын шуудангийн албаны даргын охин Анжелина Пиритэй явалдаж байгаад баригджээ. Ингээд асуудалд орсон тэрээр Монгол угсаатныг нэгтгэхгүй байх, Оросын ашиг сонирхолын бүс байлгах, эх оронч хөвгүүдийг устгах зорилгоор Монгол нутагт хөл тавьжээ. Ийм зорилгоор ирсэн гэх олон баримт манай түүхийн архивт байдаг аж. Тухайлбал Иван Яковлевич Коростовецид тухайн үеийн Оросын Гадаад явдлын яамны сайд Сазановоос 1912 онд нэгэн захидал ирсэн нь баримт болон үлджээ. Уг захидалд Хаант Оросоос Монголд явуулах бодлогыг тодорхойлж “Манай хязгаартай хил дэрлэх энэ мужид цэргийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эрмэлзэх явдал” хэмээн бичсэн байдаг аж.

    Бас Иван Яковлевич Коростовеци өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээн бичсэн байдаг тухай Архивын ерөнхий газрын дэд дарга, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар ярьж байна. Иван Яковлевич Коростовецийн энэхүү цахилгаан мэдээнээс харвал Монголыг Өвөр Монголтой нэгтгэхгүй байх бодлогыг баримталж байгаагаа өгүүлжээ.

    Иван Яковлевич Коростовецийн тагнуулын ажиллагаа Монголын хаад ноёд хэн болох талаар үргэлжилж байж. Тухайлбал “Бидний хамгийн гол, хамгийн ухаалаг, хэрсүү өрсөлдөгч болох Да лам бол хээл хахуульд үл автах, шулуун шударга, хартай хашир хүн. Сайн ноён хан Намнансүрэн ухаалаг боловч хашир болгоомжтой, эрс шийдэмгий бус зан чанартай. Түшээт хан богино бодолтой. Намсрай хуучныг баримтлагч, бөөрөнхий үзэлтэн, Хутагтын дотны анд Далай ван өөдгүй новш мөн боловч бидний талыг илэрхий баримтлагч. Бинт ван, Шанзав ламтан, Тогтох нар нэлээд нэр нөлөөтэй” гэх мэтээр мэдээлж байж.
 
Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэгч

    Энэ эрхэмийг манайхан 1912 оны Орос-Монголын гэрээ байгуулсан түүхэн гавьяатай хүн гэж эндүүрдэг. Харамсалтай нь уг гэрээг Монгол үндэстний язгуур эрх ашигт хамгийн том сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэж түүхчид үздэг. Учир нь гэрээгээр Монгол үндэстнүүд нэгдэн нийлэх үйл явцыг таслан хаасан юм. Тэр ч бүү хэл Иван Яковлевич Коростовеци Монгол, Өвөр Монгол, Урианхайн хязгаарыг нэгдэхийг эсэргүүцэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нэг бус удаа илэрхийлж явжээ. Тийм ч учраас уг гэрээний дагуу Монголчууд хэрчигдэн хуваагдаж Барга, Өвөр Монгол, Тагна, Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрынхан өөр хоорондоо түнжин хагарах болжээ. Тэр санасандаа хүрчээ. Мөн Монгол угсаатныг нэгтгэх гэсэн Да ламын өргөн барьсан саналыг шалан дээр шидэж, дэвсэлж байсан гэдгийг түүхчид нотолж байна.

    Бас тэрээр Монгол угсаатныг салган үймүүлэх хорыг дээд зэргээр явуулжээ. Тухайлбал Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “да ламын холбоотон” хэмээн нүд үзүүрлэдэг байжээ. Ар, Өвөр Монголыг нэгтгэх гэж хичээж байсан Бинт Ван удалгүй хордож нас баржээ. Түүний үхэлд Иван Яковлевич Коростовецийг тухайн үеийн Монголчууд буруутгаад өнгөрчээ. Бас Өвөр Монголын ноёдыг “Бээжингийн тагнуул” хэмээн нэр хайрлаж Монголчуудтай уулзуулахгүй байх бүхий л арга замыг хайж явсан баримтууд нь архивын газар үлджээ.

Да лам Цэрэнчимэдийн аминд хэн хүрсэн бэ?

    Да лам Цэрэнчимэд зэрэг эх орончид Иван Яковлевич Коростовецийн бодлогыг сөрөн зогсчээ. Тэгтэл Оросын ихээхэн дэмжлэгтэй байсан Иван Яковлевич Коростовеци Да ламыг матсаар байгаад баруун хязгаарт явуулав. Баруун хязгаарт очсон Да лам Цэрэнчимэдийг Ховд дахь Оросын консулынхан хүлээн авч дайлсан байна. Энэ явдлаас гурав хоногийн дараа Да лам Цэрэнчимэд хордож нас баржээ. Ховд дахь Оросын консулыг хариуцан ажилладаг байсан хүн нь Иван Яковлевич Коростовеци. Да лам Цэрэнчимэдтэй хамт явсан дүү Авирмэд нь “ах сэржмийн хорлолоор үхсэн” хэмээн мэдэгдсэн байдаг юм. Бас Монголын тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон олон ноёд энэ үед учир битүүлгээр өөд болцгоосон юм. Тэр бүхний ард Иван Яковлевич Коростовецийг байсан гэж түүхчид үздэг аж.

Монголын баялагийг цөлмөгч

    Иван Яковлевич Коростовеци Монгол үндэстний нэгдэх гэсэн хүсэл мөрөөдлийг үүрд үгүй хийснээс гадна Монгол нутгийн баялагийг цөлмөгч байсан юм. Тэрээр монголын баялагийг Орос руу татваргүй гаргах бүхий л арга замыг нээж бодитойгоор хэрэгжүүлсэн этгээд гэж түүхэнд бичигджээ. Өөрөөр хэлбэл тэрээр эх нутгийнхаа эдийн засаг, худалдааны бодлогыг бас хэрэгжүүлэгч байж.

Иван Яковлевич Коростовецийн гавьяаг 84 саяар үнэлж хөшөөнд мөнхөлнө

    Нийслэлийн ИТХ дахь АН-ын шийдвэрээр ийм нэгэн хүнд зориулж улсын төсвийн 84 сая төгрөгөөр хөшөө босгох гэж байна. Монгол үндэстнийг нэгдэх гэсэн хүсэл мөрөөдлийг үүрд үгүй хийснийх нь төлөө Монгол нутагт хөшөө босгох гэж үү? Эсвэл Монголын дотоод хэрэгт сайн оролцсон гэж үү? Бүр Монголын эх оронч хөвгүүдийг “цааш харуулсан” гэж үү? Тэгсэн мөртлөө тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн үе үеийн эх орончидод зориулж босгосон Тусгаар тогтнолын хөшөөг нурааж, тусгаар тогтнолын талбайн нэрийг өөрчлөх нь ямар учиртай вэ? Ойлгоход төвөгтэй эдгээр асуултанд НИТХ дахь АН-ынхныг үндэслэлтэй тайлбар өгөхийг ард түмэн хүлээж байна.  
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.70.46.205)
    Коростовецкийн хөшөөг ямар үндэслэлээр байгуулах болсон ИТХ-ын тогтоолыг ард түмэнд ил гаргаж хэлэлцүүлэх хэрэгтэй.
    2013 оны 12 сарын 27 | Хариулах
  • хх (202.5.203.171)
    МОНГОЛЫН НУТАГ ДЭЭР НЭГЧ ОРОСЫН, НЭГЧ ХЯТАДЫН ХӨШӨӨ БОСГУУЛАХГҮЙ ШҮҮ МУУСАЙН ГӨЛӨГНҮҮДЭЭ
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • хэхэ (202.5.203.171)
    хэн хөшөө босгох гээд байгаан тэр хулгайчийг дараа нь хөшөөтэй нь хүлээд хөлдөөж *****
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • ZOCHIN (112.72.13.173)
    BOGD,BORAN UNGERN 2-T HUSHUU BOSGOJ BNO.HARIN MONGOLIIG HUBAASAN HUND HYTADUUD L HUSHUU BOSGOMOOR UM.IIM SHIIDVER GARGAJ BAIGAA HUMUUS NIISLELIIG UDIRDAJ BAIDAG UNDESNII AIULGUI BAIDLIIN ZUBLUL ABCH UZMEER UM.ARAI HETERCH BNA.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (182.160.5.249)
    Халитаг монгол угсааны Ленины хөшөө үгүй хийчихээд орос коростовецийн,Тангад төвд угсааны Богдын хөшөөг босгох тухай ёрын шийдвэрээ цуцлах хэрэгтэй.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (182.160.5.249)
    НИТХ-дахь АН-ийн гишүүд бол 1990 оноос өмнөх монгол орны түүхэн үйл явцыг огт мэддэггүй мэдэхийг хүсдэггүй хогийн хэдэн анархист сууж дандаа солиотой шийдвэр гаргадаг хөгийн хэдэн ***** монгол улсын түүх соёлоор тоглохоо зогсоо_Юун төвд Богд,юун ИВКоростовецын хөшөө балайрхаа боль
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Москвагийн хараат бдлаас гарч тусгаар тогтнолоо олж 20 гаруй жил болсон олон орнуудын дотор Монгол улс багтдаг Бие даасан тусгаар тогтнолд таагүй ханддаг Москвагийн гөлөгнүүд
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (202.70.44.146)
    Хөшөө дурсгалаар улстөржихөө боль. 1936 оныг санагдуулсан үйл ажиллагаа хэтэрч байна шүү. Мөнгөө хэмнэж, утаагаа багасгаа.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • ZOCHIN (112.72.13.29)
    BUGD TASARSAN SOGTUUDAA SHIID GARGACHIHSAN BAIHAA
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.70.44.146)
    МАНАЙД ХӨШӨӨ БАРИМАЛ ОГТ ДУТААГҮЙ. ТЭР ТУСМАА ТӨСӨВ, ХӨРӨНГӨНИЙ ХЯМРАЛТАЙ БАЙХАД ТЭСЭЖ БОЛОХ ЗАРДАЛ ЧИНЬ ЭНЭ БИШ ҮҮ. ТЭГЭЭД Ч КОРОСТОВЕЦ ТҮҮХЭНД САЙН МӨР ҮЛДЭЭГЭЭГҮЙ ХҮН ШҮҮ ДЭЭ. ТҮҮХЧ, СУДЛААЧДАА СОНСОЖ СУРМААР БАЙНА.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • ZOCHIN (112.72.13.29)
    BATUULIIN TOLGOI UGURCHIHUJ YMAR AMITANII HUSHUU BOSGOJ BAIGAAG CH MEDEHGUI BSON BNA.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (112.72.13.29)
    ENE CHINI MONGOLOOS UBURMONGOLIIG HYTADTAI NIILJ SALGASAN GEDEG BISH BILUU. BORAN UNGERNII HUSHUUG BOSGOH NI ZUB. SHIIDBER GARSAN TUL BOSGONO GEJ NEG AMITAN YRISAN BSAN .ALDAAGAA ZASAAD SHIIDBEREE TSUTSAL OUINII HOMSDOLTOI NUHUD SHIID GARGAAD BNA UU DAA
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.89.186)
    Фэйсжжр дүүрэн хоосон толгойтнууд цээжний бангаар нааж өгөх юм. Нэг бол ганцхан хүний бичсэн юмыг л үнэн гээд ойлгочихог бололтой. Дээрх нийтлэл олон түүхэн сурвалжтай холбогдож чадсан байна. Судалгааг дажгүй хийсэн нь харагдаж байнаа.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.89.186)
    хүний бичсэнийг сайхан мяллаа даа гэж. Богд түвд хүн ш тэ. Сайхан бичлэг болжээ
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    hehe tuwd hvn shvv dee bogd chini
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.35.92)
    8-р Богд Төвд хүн шүү дээ бацаанаа юм уншиж бай.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    Энэ хоёр эрхэм хоёулаа гадаад хүн.гэнэ үү Богд монгол хүн биш юм уу Барагцаатай шаагаач
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • buddist (180.149.78.26)
    nerteigeer ni gamin tsergiin dursgaliin hushuu barichihaach
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • d (202.21.118.98)
    neeh um unshdag hyn boloh gesen an-iin tenegyydiin teneglel
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    дараа нь энх-амгалан хааны хөшөөг босгох уу хийх ажилгүй п и з д а гууд
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.40.28)
    монгол орныг хагалан бутаргаж байгаа одоо үедээ таарсан шударга явдал шүү дээ.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.54.102)
    eniig barij bolohgvi ee
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Mgl... (202.70.46.200)
    Үүнийг бичсэн хүн... юуны тулд бичсэн юм болдоо!!!
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    heden oros surguuli tugssun daldaganasan patsaanuud odoo bolioroi
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    naadahniihaan hushuug barih geed uz l dee tortill avaachij baigaad delbeleh bolno uursniiguu dormjilchikh um baina l daa
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    Baron Ungern ii heshoog bosgoson n deer yum bish uu
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (202.72.245.194)
    ууст үлгэр дууриал***** болно.
    2013 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 26 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 48 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК