
Сэлэнгэ аймгийн нутагт мод тээвэрлэж явсан “Зил 130” маркийн автомашин осолдож, дотор нь сууж явсан хүмүүсээс гурав нь амиа алдсан гэх мэдээллийг бид хүргэж байсан. Тодруулбал, “Шинэ Бадрах” гэх компанийн эзэмшлийн “Зил 131” автомашинаар мод тээвэрлэж явсан таван хүн осолдож, газар дээрээ гурав нь нас барсан юм. Тэгвэл тухайн хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байгаа. Одоогоор гэмтсэн болон амиа алдсан хохирогчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, хөдөлмөр хамгааллын журам зөрчигдсөн эсэхийг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/