“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий арван ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Харин түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл гарах болсон ч албаныхан үүнийг тухайн үед үгүйсгэж байсан юм. Тэр дундаа АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат “Оргон зайлсан зүйл байхгүй” гэж байсан ч өчигдөр Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Б.Энэбиш нь гадаадруу гарсан байгаа учир хэргийг түр түдгэлзүүлсэн байгаа. Түүнээс биш энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй” гэв. Тэгэхээр Б.Энэбиш нь гадны улсруу оргон зайлсан болох нь үнэн болж таарлаа. Тэр дундаа эх сурвалжийн хэлсэн Австрали улсад амьдарч байгаа гэх мэдээлэл ч оргүй зүйл биш бололтой.Өмнө нь бид Б.Энэбишийг жилийн өмнө улсын хилээр гарсанаас хойш сураг алдарсан. Улмаар өнгөрсөн цагаан сарын үеэр Алтанбулгийн боомтоор орж ирээд ээжтэйгээ золгоод буцсан талаарх эх сурвалжийн мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл удахгүй болох цагаан сараар Б.Энэбишийг Монголд орж ирж магадгүй гэж хууль, хяналтынхан их л анхааралтай ажиглаж байгаа талаар зарим хүмүүс хэлж байна. Магадгүй цагаан сарын үеэр Б.Энэбишийн ээж, хамаатан садныхаар нь туршуул тавьж ч мэдэх юм гэх яриа олны дунд тархаад байна.
Түүнчлэн энэ хэрэгт нэлээн олон хүн холбогдсон талаар Ц.Батболд орлогч дуулгасан юм. Гэхдээ шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй учир яг ямар хүмүүс холбогдуулан шалгаж байгааг тэр нууцалж байв.
Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар энэ хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн БНХАУ-ын төрийн мэдлийн гэх “Чалко” компанитай байгуулсан гэрээг хууль хяналтынхан шалгаж, улмаар үүнтэй холбоотой Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг шалгаж байж магадгүй гэв.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанид хүнд машин механизм шахсан гэх “Моннис”-ийн Б.Чулуунбаатарыг ч нэрлэж байна.
Б.Энэбиш захирал асан "Эрдэнэс Тавантолгой"-н захирал болохоосоо өмнө “Бату майнинг” хэмээх Оросын хөрөнгө оруулалттай компанийн захирал байсан гэдэг. Уг компанийн нэр дээр 200 гаруй лиценз бий гэж нэг хэсэг шуугиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс оросууд өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Б:Энэбишийг сайн лоббидож"Эрдэнэс Тавантолгой"-н захирал болгосон гэж тухайн үед зарим хүмүүс ярьж байсан юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (11)