"Хур хүү" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай 2010 оны наймдугаар сарын 12-ны өдөр 1000 тнн ган бөмбөлөг нийлүүлэх 870 ам.долларын үнэ бүхий гэрээг байгуулан, урьдчилгаа 783.000 ам.долларыг 2010 оны наймдугаар сарын 16-ны өдөр шилжүүлж авсан байна. Гэвч одоо болтол гэрээний үүргээ биелүүлээгүй аж. Уг нь гэрээний хугацаа 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон байна. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаад өнгөрсөн тавдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Дашрамд хэлэхэд, "Хур хүү" ХХК-ийн захирал Б.Билгүүн нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийн төрсөн эгчийн хүүхэд байх ба Ц.Бат-Энх нь бусдад давуу байдал олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)