
Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Жавзанпагма, газрын даамал З.Соёлмаа нар нь газрын дуудлага худалдааг зохион байгуулахдаа садан төрөл, танил талын хүмүүсээ оролцуулан хэт бага үнээр ялагчаар тодруулж газар олгосон байна. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газрын даамлаар ажиллаж байсан З.Соёлмаа, С.Отгонжаргал нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар олгох захирамж гаргуулан газрыг борлуулан завшсан аж. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаж үзээд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)