
"Монгол сафари" ХХК-ийн бригадын дарга Н.Баярмагнай нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өвөргуут гэх газраас 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай, 367 ширхэг нарсан бөөрөнхий мод бэлтгэж тээвэрлэн, хадгалсны улмаас байгаль экологид 30.539.808 төгрөгийн хохирол учруулсан байна. Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хэрэглээний болон Түлээний модны хуваарь батлах тухай хуулийн алинд ч тус компанийг мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй байсан аж. Түүнчлэн энэ хэрэгт тус аймгийн ойн дарга З.Одончимэгийг албан үүргээ хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн холбогдуулан шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/