
"Монголросцветмент" ХХК-ны гүйцэтгэх захирал О.Эрдэнээ, орлогч захирал Т.Доржбал нар нь 2007 оны зургаадугаар сарын 25-ны компанийн зөвлөлийн 36 дугаар хурлаар 442.8 сая төгрөгийн өртөг бүхий балансын үлдэгдлийг МТХБ-ыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байхад дуудлага худалдаа явуулалгүйгээр, завшжээ. Тодруулбал, "Итгэлт аудит" ХХК-аар 1.014.600.000 төгрөгөөр үнэлүүлж дээрх МТХБ-ыг өөрсдийн гэр бүлийн гишүүдийн хувь оролцоотой "Интердесижн" ХХК-ын нэр дээр шилжүүлэн эзэмшсэн байна. Тэгвэл тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Улмаар мөрдөн байцаах ажиллагааг явуулж байхад нь Прокуророос татаад хэрэгсэхгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/