Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хөрөнгө оруулалттайгаар хүүхдийн 108 цуврал "Бумбардай" зурган номыг өнгөрсөн 11 сараас гаргаж эхэлсэн билээ. Цувралын эхний дугаар “Бумбардай аргалд явсан нь” нэртэйгээр хэвлэгдсэн. Харин номын хоёр дахь нь “Борц алга
болсон нь” нэртэйгээр гарсан билээ.
Тус номын зохиогч нь зураач Н.Эрдэнэбаяр.

“Бумбардай” 108 цуврал нь Монголын түүх соёлыг ирээдүй хойч үеийнхэндээ зурган хэлбэрээр хүргэх анхны томоохон бүтээл бөгөөд Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан монгол ахуй, өв соёлын
гайхамшигт ертөнцөөр хүүхдүүдийг аялуулах юм.
Гэтэл тус номыг гаргахдаа тендерийн хуулийг зөрчжээ. Тухайлбал "Бумбардай" патентаа өнгөрсөн долдугаар сарын 1-нд авсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг тендергүйгээр мөнгийг нь шилжүүлэхийг зургадугаар сарын 29-ны өдөр шийдсэн байна. Хуульд зааснаар бол тендер зарлаж шалгарсан компанид нь эрхийг нь олгодог билээ. Гэтэл тендер зарлалгүйгээр ганцхан газарт давуу эрх өгсөн нь Ерөнхий сайд болон Н.Эрдэнэбаяр нар нь хоёулаа хууль зөрчсөний илрэл юм.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)