
Амин зуулгаа өөд татах, ашиг орлогоо багасгахгүй гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгчид чадах ядахаараа сэтгэж зүтгэж байна. “Зантгар бууз, сэгсгэр цуйван” гуанзны нэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, канон, гуанз, секс шоп хүртэл хамт ажилладаг иж бүрэн муурын байшин, “Саятан”, “Гал унтраагуур” ломбард, Монгол засварчны “БИД ВЬЕТНАМААС ИЛҮҮ” хаяг…Энэ бүхэн амин зуулгын төлөө анхаарал татаж, ашиг орлогоо нэмэх хүмүүсийн санал санаачилга, мэдрэмж, хамгийн эрүүл саруул үзэгдэл юм. Энэ удаад хөдөө орон нутагт буйдад хоногийн хоолны мөнгөө олох гэж зүтгэж яваа “Хөөе” гагнуур, дугуй засварын газар хошин дуранд буужээ. “Хөөе” гээд дуудахад хэн чиг байсан эргээд хардаг зүй тогтлыг хөдөөгийн гагнуурчин, дугуй засварчийн мэдэхийн цаагуур мэдэж байна. Хүмүүст үйлчилж, мөнгө зоос ихийг олоорой, цэцэн билэгт, ажилсаг хөдөлмөрч иргэн минь.
Мэдээний үргэлжлэлийг эндээс
Сэтгэгдэл (1)