
Өнөөдөр төрийн дээд одон медаль хүртсэн сагсан бөмбөгийн спортын мастер Баттүвшингийн Билгүүнд “PC Mall” их дэлгүүрийн хамт олноос телевизор болон цахилгаан зуухаар шагнаж урамшууллаа. Б.Билгүүн нь өнөөдөр хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, спорт аялал жуулчлалын яамнаас өөрийн шагналыг гардсан билээ. Азийн оюутны АШТ-ий бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдсэн тэрбээр энэ онд Үндэсний супер лигийн АШТ-ий мөнгө медаль хүртсэн бөгөөд "Инчеон-2013" сагсан бөмбөгийн Азийн АШТ-ийн урьдчилсан шатанд Монгол улсын шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд багтан тоглосон. Мөн өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Казань хотноо дэлхийн оюутан, залуучуудын зуны Универсиад наадамд амжилттай оролцож Монголын багийн тугчаар томилогдсон билээ.
Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-ын Тяньжинь хотноо болсон Зүүн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, шигшээ багийн голлох үүргийг гүйцэтгэсэн бөгөөд Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг сурталчилан, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж, Хүн ам хөгжлийн нийгэм хамгаалах яамны тэргүүний ажилтан цолоор шагнагдажээ. Тэрбээр мөн “PC Mall” сүлжээ их дэлгүүрийн нүүр царайгаар тодорч, тус кампанийн “HAIER” брэндийг сурталчилах ажилд оролцож байгаа юм. Түүний тоглосон “HAIER” брэндийн реклам тун удахгүй үзэгчдийн хүртээл болох билээ. “PC Mall” их дэлгүүр нь SBL Хасын хүлгүүд багтай хамтын ажиллагаагаа улам тэлж байгаа бөгөөд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд компаний зүгээс олон арга хэмжээг явуулахаар ажиллаж байна.