
Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулан шагнаж олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл 2000 оноос анхны шилдгүүдээ тодруулсан "Алтан сарнай" наадмын онцлох хүмүүсийг тодруулах мөч ойртож байна. Жил бүр он солигдохын өмнө шилдгүүдээ нэрлэж, алдаршуулдаг уг наадам уламжлал ёсоороо энэ сарын 31-нд болох гэж байна. 13 дахь удаагийн шилдгүүдийг тодруулах "Алтан сарнай" арга хэмжээг энэ жил "Бид нэг Монгол" уриан дор зохион байгуулах ажээ. Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол улсын шилдэг төлөөлөл болж, өөрийн эрхэлж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан оны онцлох хүнийг олон нийтийн нээлттэй санал асуулгаар шалгаруулан урамшуулах нь энэ наадмын зорилго юм.
24tsag.mn