
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Тэрбиш нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Ноблесс констракш" ХХК-ийг татан буулгаж, уг компанийн улсын төсөвт төлөх 140 сая төгрөгийн татварын өр төлбөрийг төлүүлэхгүйгээр зохицуулж өгнө гэж "Ноблесс констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Жү Мин Хи-д урьдчилан амлаж 2 удаагийн үйлдлээр нийт 33 сая төгрөгийн хээл хахууль авсан аж. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Мөн "Ноблесс констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Жү Мин Хи нь татварын байцаагч Б.Тэрбишд 33 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн учир хоёуланд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/