
Баянзүрх, Баянгол дүүргийн зарим зочид буудалд цагдаагийн байгууллагаас гэнэтийн шалгалт хийсэн байна. Шалгалтаар Баянзүрх дүүргийн “Тэмүүжин” зочид буудал, БГД-ийн “Хан” зочид буудал, “Панда” зочид буудлууд болон Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Фамили” саун зэрэг газруудад олон тооны охид эмэгтэйчүүдийн биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангаж байсныг илрүүлжээ. Шалгалтаар нийт 30 орчим биеэ үнэлдэг охид эмэгтэйчүүдийг олж тогтоосон бөгөөд тэдгээрийн дунд насанд хүрээгүй охид ч байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (3)