Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201317000192 дугаартай Гүрдоржийн Баттулга, эрүүгийн 201317000208 дугаартай Дашын Энхбаярт холбогдох хэргүүдийн шүүх хурал болсон байна.2013 оны 12 сарын 13-ны өдөр болсон Дашын Энхбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаанд Улсын яллагчаар Аймгийн прокурор Б.Очбадар орж шүүх 126 дугаартай Шийтгэх тогтоолоор Д.Энхбаярт 10 жил 06 сарын хорих ял оногдуулж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн 2013 оны 12 сарын 24-ны өдөр Г.Баттулгад холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж 03 дугаартай Шийтгэх тогтоолоор 11 жилийн хорих ял оногдуулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)