
Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар саяхан Төрийн соёрхолт болж, энгэрээ мялаасан билээ. Тэгвэл шинэ оны босгон дээр тус театрын жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар төрийн дээд одон медаль хүртжээ.
Дуучин, жүжигчин МУСТА Б.Нармандахын урлагт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн жүжигчин Г.Амгаланбаатар “Алтангадас” одонгоор шагнууллаа.