
УДЭТ-ынхан үзэгч фенүүдэдээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айлчлан ирлээ.
Драмын урлагийг дэмждэг нийт хүчирхэг монголын оюунлаг ард түмэндээ Улсын Драмын Эрдмийн Театрын нийт уран бүтээлч албан хаагчдынхаа өмнөөс ирэх ондоо аз жаргал, ажил хөдөлмөрийн амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.