
Хоёр бүлэг,
гурван үзэгчдэлтэй энэ бүжгэн жүжигт 12 жилийн амьтдын болон ардуудын
найр наадам гэх мэт олон бүжиг бий. Түүнчлэн монголчууд энэ бүжгэн
жүжгийн удиртгал хөгжмийг андахгүй сайн мэддэг. Баяр ёслол, ялангуяа
шинэ жилийн баярын хамгийн уянгалаг аялгуугаар “Уран Хас” балетийн
удиртгалыг нэрлэж болох юм. Тэгвэл “Уран Хас” балетыг шинэ оны эхний өдөр буюу 2104 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр УДБЭТ-т 17.00 цагаас тоглох гэж байна.
Энэ удаа тус балетын удирдаачаар СТА
Ц.Мөнхболд, туслах найруулагчаар СТА Ш.Оюунтуяа, СТА Б.Жаргал нар
ажиллана. Харин гол дүр буюу Хас уран залууд СТА А.Өлзий-Орших,
Хандармаад Г.Батчимэг, Хандад СТА Р.Байгальмаа нар тоглох аж. Мөн
УДБЭТ-ын балетын жүжигчид ХБК-ийн оюутнууд оролцоно.
Т.Энхэлээ