зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бадарсан: Дүүргийн төсвөөр 16-р хороонд цэцэрлэг барина

2014-1-02
0
ЖИРГЭХ

p18d8hckgru7q1d7t69n1iu43en1Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.
 
- Монголчууд 2013 оноо үдэж шинэ онтойгоо золголоо. Танай дүүргийн хувьд улирч байгаа оныг ямар амжилт бүтээлээр үдэж байна вэ?
-Иргэдээ эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдруулах чиглэлийг түлхүү барьж ажилласан. Дүүргийнхээ бүх хороогоор явж иргэдтэйгээ уулзаж, саналыг авсны дагуу ирсэн саналуудаа эрэмбэлээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж хэлэлцэж, батлуулсны дагуу 42 чиглэлийн ажил хийсэн байна. Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хэд хэдэн газарт тоглоомын болон хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай байгууллаа. Мөн аюулгүй байдлыг нь хангах үүднээс гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнээс гадна манай дүүрэг хүүхдүүдийн боловсролын тал дээр илүүтэй анхаарал хандуулж, 55 чиглэлийн ажил хийлээ. Боловсролын салбарт хийсэн ажлаасаа дурдъя. 10 гаруй Ерөнхий боловсролын сургуулийн технологийн кабинетыг орчин үеийн техник нэвтрүүлсэн хүүхэд өөрийгөө хөгжүүлэх бололцоотой тоног төхөөрөмжөөр хангаж байна. Энэ ажил ирэх жил ч үргэлжлэх юм. Мөн эко сургуулийн нээлт хийсэн байгаа. Хамгийн гол нь эдгээр ажлыг дүүргээс хэн нэгэн дарга зааварлаагүй. Харин ч багш, ажилчид, сурагдчын гаргасан саналыг дүүргээс дэмжиж хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн. Тэгэхээр энэ бол хамтын ажиллагааны үр дүн юм. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажил олон бий. Жишээлбэл хороо, өрхийн эмнэлэгийн байрыг бүрэн ашиглалтанд оруулсан. Ингэснээр иргэд нэг цэгийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Ирэх онд ч гэсэн иргэдээсээ дахин санал аваад шаардлагатай гэсэн ажлыг хийнэ.

-2014 оны төсвийн тухай тодруулна уу?

-Манай дүүргийн орлогыг 21.9 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл 219 тэрбум гээд ташаа мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна лээ. Энэ бол огт үндэслэлгүй зүйл шүү. Манай дүүргийн төсөв бусад дүүрэгтээ харьцуулбал харьцангуй өндөр ч үүнээс 6.3 тэрбумыг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэх даалгавар авсан байгаа. Дүүргийн хэмжээнд дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, дүүргийнхээ хөрөнгөөр анх удаа 69 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл болон хамгийн их хүн амтай 16 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барихаар иргэдийн хурал баталж өгсөн. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, иргэдийн амрах талбай, эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлэгүүдэд 400 гаруй сая төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгөх юм. Миний бие холбогдох ажилтнуудынхаа хамт дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл дээр ажиллаж, тоног, төхөөрөмжтэй нь нэг бүрчлэн танилцсан байгаа. Тиймээс энэхүү судалгаандаа суурилан эмнэлгийн тоноглолыг шинэчлэхээр 2014 оны төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын хэсэгт багтаасан. Энэ оны төсвийг батлахаас нь өмнө нийслэлд иргэд анх удаа саналаа өглөө.  “Иргэдийн оролцоотой төсөв-2014”-ийн үеэр хамгийн түрүүнд цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэдгийг иргэд маань санаа нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ирэх онд зургаан цэцэрлэг ашиглалтад орох боломжтой. Дээрээс нь нийслэл болон манай дүүргийн хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг байгуулна. Ингэхээр 10 орчим цэцэрлэгийг ашиглалтад оруулбал хүртээмж нь сайжрах юм. Бяцхан багачууд маань сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болно. Мөн гэрэлтүүлгийн асуудлыг иргэд дурдсан. Ялангуяа гэр хорооллын хэсгийг яаралтай гэрэлтүүлэгтэй болгох саналыг иргэд гаргасан байгаа. Орой, үдшийн цагаар өсвөр насныхан төдийгүй ганц нэгээрээ яваа эмэгтэйчүүд гадны халдлагад өртөх нь ихэсч айдас нь нэмэгдсэн. Тиймээс гэрэлтүүлгийн асуудлыг камержуулалттай нь давхар шийдэх юм. 120 гаруй байршилд 250 орчим камер суурилуулахаар төлөвлөсөн. Мөн орон сууцны хороолол доторхи ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсний дагуу зураг төслийн ажлыг эхлүүлсэн байна. Энэ мэтчилэн иргэдээс авсан саналаас зонхилох хувийг нь эзэлж байгаа асуудалд гол анхаарлаа хандуулж ирэх онд хийх ажлаа боловсруулсан юм. Ингэхдээ тухайн байршлын тохижилтын зураг төслийг хэн нэгэн дарга биш иргэд өөрсдөө баталдаг байхыг илүүд үзнэ. Ер нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан, иргэдийн оролцоонд мэдэгдэхүйц ахиц гарсан жил байлаа.   Иргэд шийдвэр гаргана, бид гүйцэтгэнэ гэсэн зарчмаар л ажлаа явуулж ирсэн. Цаашид ч ийм байх болно.

-2013 хийсэн ажлаа дүгнэвэл?
-Манай хэд хэдэн хэлтэс, нэгжүүд өөрсдийн хариуцсан чиглэлдээ тэргүүлсэн амжилтаар 2014 онтойгоо золголоо. Боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, хийсэн ажлаараа “Боловсролд ээлтэй дүүрэг” болсон. Нийгмийн даатгалын хэлтэс маань хамгийн олон буюу иргэд даатгуулагчдад хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж, даатгалын сангаас хамгийн их буюу 20482 иргэд даатгуулагчдад  тэтгэвэр, тэтгэмжийг олгон нийслэлдээ тэргүүлсэн. Мөн Засаг даргын Тамгын газар нь хууль сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлээр “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013”-ын  шилдгээр шалгарсан. Нийслэл дүүргээ цэвэр цэмцгэр байлгах, хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж хэрэгжүүлснээрээ “Хоггүй хороо-хоггүй гудамж” болзолт уралдаанд тэргүүн байр эзэллээ. Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, 6 хороотой хамт дүүрэг нийслэлдээ шалгарсан байна. Энэ бол манай дүүрэг болон иргэдийн хамтын ажиллагааны үр дүн юм. Тэгэхээр чамлахааргүй ажил хийсэн гэж бодож байна. Гэхдээ цаана нь хийх ёстой ажил маш их байгааг ойлгосон, хатуу ухаарсан. Дүүрэг маань хөгжин дэвшинэ гэдэгт итгэл төгс байгаа.

-Цэцэрлэгийн тухай нэлээд ярилаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ хэр байна вэ?
-Манай дүүргийн хэмжээнд 24 төрийн өмчит, 20 гаруй хувийн хэвшлийн сургууль байна. III болон XI сургуулийн барилгыг бүрэн буулгаж, орчин үеийн шийдлээр барих юм. Буулгах ажил бүрэн дууссан. Ирэх оноос барьж эхэлнэ. Улсын төсвөөс барих мөнгийг нь шийдсэн мөртлөө буулгах хөрөнгө нь байгаагүй. Үүнээс болж энэхүү ажил удаашралтай байсныг шийдвэрлэлээ. Манай дүүргийн сургуулиудын ихэнх нь хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гурван ээлжинд хичээллэх магадлалтай нь II сургууль. Гурван хорооны хүүхэд багачууд суралцдаг. Уг нь бол 1200 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай. Гэвч одоо 2100 гаруй хүүхэд суралцаж байна. Тиймээс нийслэлийн төсөвт 640 хүүхдийн суудалтай бага сургууль барихаар суулгасан байгаа. Ингэснээр ачаалал багасах юм. Мөн 71 дүгээр сургууль спорт заалгүй. Энэ асуудлыг ирэх онд шийдэх болно. Өнөө үед спорт заалгүй сургууль байж болохгүй шүү дээ. Ер нь бол боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа багасгахгүй гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Худлаа л гар байна шүү дээ (202.21.118.98)
    Харваас л худлаа гар байна шд,,, Залуу хүн байж Ажлаа хийвэл хийсэн шиг хий битгий хүний амаар юм хийж бай
    2014 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Тэр суулт муулт поз авалт мавалт Алтанхуяг юм бишүү кк к
    2014 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.27.176)
    harin tiim
    2014 оны 01 сарын 02 | Хариулах
  • hh (203.194.113.178)
    yg barih uu hudlaa shoudahaa bolimoor yum daraa jil ingeed barina ntr ged bas l hdlaa yriad suuj baiwdaa ta guai
    2014 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    13 цаг 12 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    13 цаг 43 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    13 цаг 52 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    13 цаг 59 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 6 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    14 цаг 53 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    15 цаг 9 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    15 цаг 14 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    15 цаг 58 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    16 цаг 5 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    16 цаг 11 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 57 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    17 цаг 0 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    17 цаг 8 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    17 цаг 12 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    17 цаг 26 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    17 цаг 54 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    18 цаг 4 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    18 цаг 18 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    18 цаг 28 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК