
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон билээ. Тиймээс түүний оронд энэ албанд хэн томилогдох бол гэдэг олон нийтийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл УИХ-ын хэвлэлийн албыг "TV9"-ийн гэдгээр нь мэддэг сэтгүүлч О.Батханд удирдахаар болжээ. Тэрбээр "TV9" телевизэд найман жил ажилласан бөгөөд "ETV" телевизийн гүйцэтгэх захирал, “Media group”-ын media хариуцсан захирал байсан. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ.
Сэтгэгдэл (8)