
Монголын хүндийн өргөлтийн холбооны хуваарьт багтсан хамгийн анхны тэмцээн нь хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ болж байна. Өнөөдөр нээлтээ хийх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 108 тамирчин оролцож байгаа юм.Олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярын нэрэмжит болгосон уг тэмцээнээс
шалгарсан тамирчдыг залуучуудын II олимп болон олон улс, тив, дэлхийн
тэмцээнүүдэд оролцуулах гэнэ.