
Олон улсын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан тэмцээн бүрийнхээ дараа бөхчүүдийн чансааг гаргадаг билээ. Энэ оны сүүлийн тэмцээн болох Чэжүгийн Гран-При тэмцээний дараа эрэмбэ шинэчлэгдсэн байна. Энэ жагсаалтаар манай улсын бөхчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д С.Ням-Очир нар тус бүрийн жиндээ тэргүүлж байгаа аж.
Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ шинэ оны эхний өдөр Лондонгийн олимпиос хойш 2016 оны олимпийн эрхийн оноо цуглуулан, 2014 он хүртэл эрэгтэй, эмэгтэй долоон жингийн чансааг тэргүүлж буй 14 жүдочийг урамшуулах болсныг дуулгажээ.