
Чуквудиебере Мадуамбум 1991 оны гуравдугаар сарын 19-нд Нигери улсад төрсөн. Нигери улсын иргэн. Мэргэжлийн сагсан бөмбөгч. Биеийн өндөр 206 см, жин 95 кг. 2011 оны NBA-гийн драфтын хоёрдугаар раундын 56 дахь сонголтоор Лос-Анжелес Лейкерс багт хуваарилагдсан. Драфтын өдөр солилцоогоор Денвер Наггетс багт очсон бөгөөд Финикс Санс баг руу Стив Нэшийн солилцооны зөрүүнд очихоор болсон байна. Улсынхаа Додан Уорриорз болон Кано Пилларс багуудад тоглож байсан бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас зохион байгуулдаг Африкийн клубүүдын АШТ-нд оролцож NBA-гийн менежерүүдийн анхаарлын төвд орж байжээ.
Тэрбээр өнөөдөр эхний бэлтгэлээ хийх бөгөөд энэ сарын 8-ны өдөр эхний тоглолтондоо оролцох юм.

Тэрбээр өнөөдөр эхний бэлтгэлээ хийх бөгөөд энэ сарын 8-ны өдөр эхний тоглолтондоо оролцох юм.
