
Тээврийн прокурорын газар нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож үйлчилгээ үзүүлдэг том оврын автобуснуудын гаргасан зам тээврийн ослын байдлыг сүүлийн 2 жилийн байдлаар судалж, 9 аж ахуйн нэгжид ослын талаар мэдээлэл хийж, жолооч нарын гаргаж байгаа нийтлэг зөрчил, замын хөдөлгөөнд оролцоход учирч буй бэрхшээлийн талаар танилцуулжээ. Энэ үеэр харилцан ярилцаж, санал солилцсон ба зам тээврийн осолд замын байгууламжийн асуудал зохих нөлөө үзүүлж байгааг тогтоож, Нийслэлийн авто замын газар, Улаанбаатар Төмөр замын удирдлагад прокурорын мэдэгдэл бичиж, биелэлтийг тооцжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)