
Хууль хяналтынхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Баттай эх сурвалжийн мэдээллээр, түүний хүү Ц нарын 10 гаруй хүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Гэвч энэ талаар НПГ-ын эх сурвалж нууцалж байна. Нийслэлийн прокурорын эх сурвалжаас хэргийн талаар тодруулхада “ Хэргийн талаар мэдээлэх боломжгүй" гэсэн тайлбарыг өглөө. Харин Улсын Ерөнхий прокурор дээр одоогоор энэ талаарх мэдээлэл байхгүй байна гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)