
Монголын томоохон бизнес группуудын нэг "Бодь" групп саяхан хөрөнгөө хувааж, "Голомт" банк бие даасан билээ. Тэгвэл оны сүүлчээр энэ банкинд шинэ томилгоо явагдаж, удирдлагуудаа сольсон байна. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн даргаар 2012 оноос энэ ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Мөнхцэцэг ажиллахаар болжээ. Ч.Мөнхцэцэг өмнө нь 2004 онд Дэлхийн банкинд зөвлөх, 2004-2006 онд АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, 2010 онд "Тойм" сэтгүүлийн ерөнхий захирал зэрэг ажил эрхэлж байжээ.
Мөн "Голомт" банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар Л.Болормаа томилогдсон байна. Тэрбээр энэ салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2011-2012 онд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын албыг хашиж байжээ.