
Монгол, Хятадын уран бүтээлчид "Хаврын баярын гайхамшигт аялгуу" симфони хөгжмийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Маргааш болох уг тоглолтыг ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулсанаараа онцлогтой. Уг тоглолтонд дэлхийн болон Хятад, Монголын хөгжмийн зохиолчдын ард түмний чихэнд хоногшсон гайхамшигт аялгуунуудаас тоглох аж. Концертыг ДБЭТ-ын еөрнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н. Туулайхүү удирдана.
24tsag.mn