
Энд тэндхийн банкуудаар хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдлуудын талаар бид мэдээлж байсан. Энэ гэмт хэргийн эсрэг ажлын хэсэг гарч, хамтарч ажиллаж байгааг ч дурдсан. Тэгвэл хуурамч мөнгө мэр сэр гарч ирсээр байгаа төдийгүй хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн байж болзошгүй гэх 3-4 бүлэглэлийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Иргэн та хуурамч мөнгөөр санаатайгаар болол санамсаргүйгээр ашигласан ч эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/