
Цагаан сарын үеэр иргэд, худалдаа үйлдвэрлэгчид урд хөршийг ихээр зорьдог. Үүнтэй холбогдуулан хуурамч юань гүйлгээнд орж ирэх болсныг Нийслэлийн Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн БНХАУ-д зорчин буцаж ирсэн иргэд хуурамч юань худалдаж авсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасаар байгаа аж. Тухайлбал, “Найман шарга” төвд байрлах валют солих цэгт үйлчлүүлсэн иргэдийн сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/