
Зам тээврийн осол хэргийн 286 дуудлага иржээ. Улмаар ослын улмаас нас барсан хүн нэг, гэмтсэн хүн 9 бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 58 гарчээ. Тухайлбал, өчигдөр Дорноговь аймаг Сайншанд сумын төв 3-р багийн нутаг дэвсгэр Сайншанд Зүүнбаян чиглэлийн төмөр замын гарам дээр суудлын 711 дүгээр галт тэрэгтэй “Hyundai Accent” маркын суудлын автомашин мөргөлдөж, жолооч О нас барсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан. Иймд сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд ялангуяа төмөр замын гарам нэвтрэхдээ жолооч нар анхаарлаа өндөржүүлж болгоомжтой нэвтэрч байхыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)