
БГД-ийн 20-р хорооны “Москва хорооллын урд дугуй засварын гадна иргэн 43 настай эмэгтэй Т-ийн автомашинаас гар цүнхтэй бэлэн биет 2,800,000 төгрөг алдагдсаныг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Сар шинэ болох гэж байгаатай холбоотой иргэд бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явах нь ихэссэн. Тэгвэл энэ үеэр халаасны хулгай ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Иргэн та өөрийн биедээ их хэмжээний мөнгөтэй явахгүй байх, улмаар автомашиндаа овортой, үнэ бүхий зүйл орхихгүй байхыг ч анхаарах нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/