
СБД-ийн 3-р хорооны Хангай зочид буудлын хойно иргэн 25 настай, эрэгтэй Э-ийн “Toyota prius-20” маркийн автомашинаас баруун хойд хаалганы шилийг хагалан хүрэн бор өнгийн цүнхтэй компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, гэрээ, тамга зэрэг алдагдсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Энэ мэт машинаасаа их хэмжээний мөнгө, эд зүйлээ алдах тохиолдол их байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/